Номин Хоумстайл

Импорт/Экспорт

"Номин Хоумстайл" салбар нь 2004 онд гэр ахуйн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжийг хэрэглэгчдэдээ олгох зорилгоор үүсэн байгуулагдсан.

Бид орчин үеийн айл өрхийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэхүйц загвар, хийц бүхий хамгийн сүүлийн үеийн бүтээлч сэтгэлгээтэй брэндүүдтэй хамтран ажиллаж хэрэглэгчдэдээ илүү тухтай амьдрах, мөрөөдлийн орчныг бүрдүүлэхэд зориулсан төрөл бүрийн шийдлүүдийг санал болгож байгаадаа баяртай байна.

Бид хамгийн сүүлийн үеийн дизайн, чиг хандлагуудыг өөрсдийн бараа бүтээгдэхүүндээ нэвтрүүлэхийг байнга зорьдог.

Бидний зорилго бол ухаалаг шийдэлтэй, чанартай бүтээгдэхүүнээр Монгол айл өрх бүрийн ахуйн хэрэгцээг хангаж салбартаа манлайлах юм. Зах зээлд манлайлагчийн хувьд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, ухаалаг, технологийн шинэлэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж айл өрх бүрд төгс загварыг бий болгохыг зорьж ажилласаар байна.

Бид Монгол улсын хэмжээнд Номин-гийн 64 салбар дэлгүүр, өөрийн 7-н салбар дэлгүүр, nomin.mn цахим дэлгүүр зэрэг борлуулалтын сувгуудаараа дамжуулан хэрэглэгч танд хүрч үйлчлэхдээ баяртай байна.

Онцгой баримтууд
+300
Брэндүүд
+50
Жижиглэнгийн дэлгүүр
+55,000
Нэр төрлийн импортын бараа

Импортын бараанууд:

  • Ширээний хэрэгсэл, болор, шилэн эдлэл
  • Гэр ахуйн даавуун бүтээгдэхүүн
  • Гэрийн тавилга, гал тогооны хэрэгсэл
  • Бэлэг дурсгал, гэрийн чимэглэл
  • Аяллын хэрэгслүүд, цүнх, ачаа тээш
  • Зуслангийн хэрэгсэл
  • Бичиг хэргийн хэрэгсэл
  • Хүүхдийн бүтээгдэхүүн
  • Япон гэр ахуйн бараа
  • Турк гэр ахуйн бараа

Импортын орнууд:

  • Франц
  • Герман
  • Нидерланд
  • Өмнөд Солонгос
  • Гонк Конг
  • Итали
  • Азербайжан
  • Англи
  • Швейцарь
  • Япон
  • Турк
  • Америк
  • Испани
Түүх
Брэнд бүтээгдэхүүн