НОМИН Электроникс

Хамгийн сүүлийн үеийн технологи Монголд
Retail

"Номин Холдинг" ХХК-ийн анхдагч компани болох "Номин Электроникс" нь 1994 онд байгуулагдсан цагаасаа цахилгаан бараа, бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд импортоор нийлүүлж эхэлсэн.

Ур чадвартай ажилтнууд, харилцагч түншүүд, харилцагч байгууллагуудын дэмжлэгээр бидний өнөөгийн ололт амжилт бий болсон билээ. Бид дотоодын зах зээлээ электрон бараа бүтээгдэхүүнээр хангаад зогсохгүй, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, ашигтай, үр дүнтэй шийдлийг бий болгоход илүү анхаарч ажиллаж байна.

Хэрэглэгчдийнхээ өдөр бүр өөрчлөгдөн буй хүсэл сонирхолд нийцүүлж, технологийн дэвшилтэй хамт алхахын тулд дэлхийн шилдэг брэндүүдтэй хамтран ажиллаж, чанартай шинэлэг бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн ажиллаж байна. Монгол орон даяар хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий бараа бүтээгдэхүүнийг, хэрэглэгчдэд нийлүүлэх нь бидний гол зорилго юм.

‍

‍

Key Information

Үйлчилгээ:

  • Гэр ахуйн цахилгаан бараа,  дагалдах хэрэгсэл
  • Бизнес тоног төхөөрөмж, мэдээлэл харилцаа холбооны хэрэгсэл
  • Хувийн арчилгаа, эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэгсэл
  • Залууст зориулсан сонирхол, хобби хөгжүүлэх бүтээгдэхүүн
  • Өдөр тутмын болон тансаг зэрэглэлийн бүх төрлийн бугуйн цаг
  • Борлуулалтын дараах үйлчилгээ, албан ёсны засварын төв
  • Дэлгүүрийн хөргөлтийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ
  • Реклам, маркетингийн зориулалттай бүх төрлийн дэлгэц
  • Дэлгүүр болон оффисын дохиоллын систем, хянах төхөөрөмж
  • Цахилгаан барааны сэлбэг, материалын худалдаа

‍

Импортын орнууд:

  • Япон
  • Өмнөд Солонгос
  • Герман
  • Хятад улс
  • АНУ
  • Словени
  • Турк
  • Тайвань
  • Нидерланд

‍