Буцах

"НОМИН Холдинг" ХХК дэлхийд борлуулах, худалдааны ур чадварын сургалт, зөвлөх үйлчилгээний тэргүүлэх компаниудтай хамтран ажиллахаар боллоо

"НОМИН Холдинг" ХХК дэлхийд борлуулах ур чадварын сургалтаар тэргүүлэгч Ричардсон компани болон Австралийн худалдааны сургалт, зөвлөх үйлчилгээний тэргүүлэх компани 6one5 компаниудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус хамтын ажиллагааны хүрээнд "НОМИН Холдинг" ХХК-н нийт ажилтнууд олон улсын түвшний сургалт, мэдээллээр хангагдах боломж бүрдэж байна.  

Манай компани жил бүр 1 тэрбум гаруй төгрөгийг ажилтнуудынхаа сургалт хөгжилд зарцуулдаг бол 2024 онд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сургалтын хөрөнгө оруулалтын зардлаа 1.5 дахин, нэг хүнд ногдох сургалтын цагаа 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. НОМИН-гийн гэр бүлд нэгдсэн хүн бүрд дэлхийн шилдэг Walmart, Amazon, Intel, Dell зэрэг компаниудын ажилтнуудын суралцдаг тусгай хөтөлбөрөөр суралцах боломж нээлттэй болж байгаад бид бүхэн баяртай байна.

Алтан гадаст "НОМИН Холдинг" ХХК

2023.11.28