Нүүр хуудас

Соёл урлаг/Спорт

Соёл урлаг, спортын хөгжилтийг дэмжихийн тулд жил бүр уламжлал болгон олон арга хэмжээнүүдийг ивээн тэтгэхийн төлөө

Соёл урлагийг дэмжигч...

Соёл урлагийг дэмжих хүрээнд Хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадам, МУГЖ Т.Ариунаа-ийн "Тэнгэр Шиг Бай" шоу тоглолт, UBS телевизийн "Говийн Домог" киног дэмжин ажилласан.
“АВЬЯАСЛАГ НОМИНчууд” урлагийн наадмыг, нийт ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, ажилтнуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор 2 жил тутамд зохион байгуулдаг.

Хонхтой бөмбөгийн шигшээ багийг дэмжигч байгууллага

Харааны бэрхшээлтэй иргэдийн Хонхтой бөмбөгийн холбооны шигшээ багийн тамирчдыг "Номин Холдинг" ХХК компани дэмжиж ажилладаг. Анх 2012 онд үүсгэн байгуулагдсан Монголын Хонхтой бөмбөгийн холбоо нь хараагүй иргэдийн дунд хөгжиж буй Паралимпийн хонхтой бөмбөгийн спортоор харааны бэрхшээлтэй хүүхэд залуусыг хичээллүүлэн бие бялдрын чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомстлоос урьдчилан сэргийлэх баг тамирчдаа олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж ирсэн байна.

Спортлог НОМИНчууд

Манай компани ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор, Сагсанбөмбөг, Хөлбөмбөг, Үндэсний сурын клубийг тогтмол дэмжин хичээллүүлж байна.
Жил бүр спортын 5 төрлөөр ажилтнуудынхаа дунд спорт өдөрлөг зохион байгуулан, "Номин Холдинг" ХХК- ийн шигшээ багийг бүрдүүлэн, компани хоорондын тэмцээн уралдаан, сонирхогчдын тэмцээн уралдаанд тогтмол оролцуулж байна.

Гар зургын уралдаан

"Номин-д хүүхдийн хүсэл цөм бүрэн" гар зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон  2 насны ангиллаар зохион байгуулдаг.

Холбоотой мэдээ