Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойн баярын энэ өдөр "НОМИН Холдинг” ХХК-ийн шинэ бүтээн байгуулалт болох түүх соёл, орчин үеийн худалдаа, үйлчилгээг нэг дор цогцлоосон SILK BAZAAR Худалдааны төв шинээр үүд хаалгаа нээж байна.
Эртний Торгоны замын өв уламжлалыг орчин үеийн архитектур, интерьерийн тансаг шийдэлтэй хослуулсан 11 блокоос бүрдэх 680 айлын өндөр зэрэглэлийн SILK Road Residences цогцолбор хотхон, нийт 55,000 м² талбай бүхий SILK BAZAAR Mall төслүүдийг нэг дор хамтад нь цогцлоон сүндэрлүүлсэн нь нийслэлийн өнгө үзэмж, цар хүрээ, төлөвлөлт, гоо зүйн шийдлээрээ худалдааны соёлд шинэ жишиг тогтоож байна.
Хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг бүрэн хангах 10,000 м² талбай бүхий “НОМИН Хайпермаркет”, үндэсний болон олон улсын нэр хүндтэй брэндүүд, эмийн сан, кофе шоп, хоол үйлчилгээ, бэйкери, хүүхэд саатуулах хэсэг зэрэг хүний хэрэгцээт бүгдийг нэг дор төвлөрүүлснээрээ онцлогтой юм. Мөн 3,600 м² талбай бүхий автомашины дулаан зогсоолтой бөгөөд гэр бүл, найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх тансаг зэрэглэлийн цогц орчныг эрхэм хэрэглэгчдэдээ зориулан бүрдүүлсэн байна.
SOFT OPENING нээлтийн баярыг тохиолдуулан үндэсний болон олон улсын 100 гаруй брэндүүд 50% хүртэлх хямдарч, “НОМИН Хайпермаркет" -ийн бүх бараа бүтээгдэхүүн энэ өдөр бөөний үнээр худалдаалахын зэрэгцээ 119,000₮-өөс дээш худалдан авалт хийсэн эхний 10,000 хэрэглэгчид гарын бэлэгтэй зэрэг онцгой урамшууллуудыг нийт хэрэглэгчдэдээ барихаар зэхжээ.
Та бүхнийг SILK BAZAAR SOFT OPENING нээлтэд хүрэлцэн ирж, худалдааны шинэ соёл, амьдралын дээд зэрэглэлийн хэв маягийг мэдрэн, нээлтийн онцгой урамшуулалд хамрагдахыг урьж байна.
Ажиллах цагийн хуваарь:
SILK Bazaar Mall: 09:30-21:00
НОМИН Хайпермаркет: 08:30-22:00
Хаяг байршил: ХУД, 18-р хороо, Удирдлагын академийн гудамж