“АМЖИЛТ ДҮҮРЭН ШИНЭ ОН” Шинэ жилийн нэгдсэн урамшуулалт хөтөлбөрийг “ЭЕРЭГ бол ГОЁ” уриан дор 2023 оны 11 сарын 22-оос 2024 оны 12 сарын 31-ийг дуустал амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тус урамшуулалт худалдаа нь хэрэглэгч таны 99,990₮-с дээш худалдан авалт бүрт 1 урамшууллын эрхийг давтагдашгүй 16 оронтой тоогоор талон дээр хэвлэн олгож, 4 удаагийн шууд тохирлоор нийт 12 азтаныг тодруулан, Франц улсын Парис хотод болох “Парис 2024” 33 дахь зуны олимпийн их наадмыг үзэх багц аялалд хамруулахаар болсон билээ.
Супер азтанууд шалгаруулах 1 урамшууллын эрхээр бүх тохиролд оролцох боломжийг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ олгож байгаа нь илүү онцлогтой байлаа.
Тус хугацаанд НОМИН-гийн бүх салбар сүлжээ дэлгүүрт Сонгогдсон бараа, бүтээгдэхүүнүүд 10-40% хүртэл ХЯМДРАЛТАЙ, БЭЛЭГТЭЙ нэмээд НОМИН бонус карт хэрэглэгчийн худалдан авалтыг 3-10% хүртэл хөнгөлан үнэнч хэрэглэгчид, үйлчлүүлэгчиддээ давхар давхар бэлэг барьлаа.
Тун удахгүй дараагийн урамшуулалт хөтөлбөр болох “АМЖИЛТ ДҮҮРЭН САР ШИНЭ” Цагаан сарын нэгдсэн урамшуулалт хөтөлбөрийг эхлүүлж дахин шилдэг 12 азтанг тодруулан нийт 24 азтай хэрэглэгчийг “Парис 2024” 33 дахь зуны олимпийн их наадмыг үзэх багц аялалд хамруулах юм.
Зуны олимп үзэх эрхийн эзэд болсон нийт 12 азтанууддаа халуун баяр хүргэе!
#NominHolding #АмжилтДүүрэнШинэОн #Парис2024