Нүүр хуудас

Танилцуулга

Номин-д тавтай морилно уу
Бид бол НОМИНчууд
· бид номинчууд
· Бид номинчууд

“Номин Холдинг” нь 1992.07.11 -нд “Номин-5” ХЭАА нэртэйгээр байгуулагдаж, 1996.01.22 -нд “Номин Трейд” ХХК, 2002.05.28 -нд “Номин Холдинг” ХХК болон өргөжин өнөөдөр бид Санхүү, Импорт Экспорт, Дистрибюшн, Борлуулалт үйлчилгээ, Барилга Үл хөдлөх хөрөнгө, Технологийн Бизнесийн  таван чиглэлд 30 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна.  

Өнөөдөр бид хагас сая гаруй үнэнч хэрэглэгчдэдээ хамгийн өндөр хувь бүхий "Номин Бонус" картын хөнгөлөлтийн эрхийг олгож, сард давхардсан тоогоор 2 сая орчим худалдан авагч, хэрэглэгчдэд үйлчилдэг нь Монгол улсын айл өрх бүрд Номин-гоор овоглосон салбар байгууллагууд хүрч үйлчилдгийн тод илрэл юм. Бүх сүлжээ дэлгүүрүүд Олон улсын чанарын баталгааны стандартуудыг ижил түвшинд баримтлан үйл ажиллагаа явуулж, бүх бараа бүтээгдэхүүн магадлан итгэмжлэгдсэн Эко Стандарт лабораториор баталгаажсан төдийгүй ХЯМД ҮНИЙН БАТАЛГАА -г ханган ажиллаж байна.

time
32
Жилийн
түүх
hierarchy-55
+6000
Ажилчид
delivery-3
+260
Импортын
брэндүүд
gold-coin
4,5%
Импортын
зах зээл
hand-card
+800k
Бонус карт
хэрэглэгч
network
2 сая
Үйлчлүүлэгчид/сард

Мэндчилгээ

Бидний үйл ажиллагаатай танилцан цахим хуудсанд маань зочилж буй танд талархал илэрхийлье.

"Номин Холдинг" ХХК нь 1992 онд байгуулагдсанаас хойш улсдаа шинэлэг, хэмнэлттэй бараа, үйлчилгээгээр тасралтгүй үйлчилсээр ирсэн юм. Монголын тэргүүлэгч компаниудын нэг болох бид бүх бараандаа бизнесийн технологийн дэвшилтэт чанарын стандартыг тодорхойлж, хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээрээ туслалцаа үзүүлдэг тул үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр байдаг.

Бид үйлчлүүлэгчид, ажилчид, ханган нийлүүлэгчидтэйгээ харилцах харилцаандаа өндөр шаардлага тавин итгэлтэй, хүндэтгэлтэй, найдвартай нөхцөл байдлыг бий болгодог нь бизнесийг амжилтыг бүх түвшинд тодорхойлдог.
Компанийнхаа урт хугацааны өсөлтийг дээшлүүлэхийн тулд бид зардлын менежментийн стратегийг тууштай хэрэгжүүлэн уйгагүй ажилладаг.

"Номин Холдинг" компани тасралтгүй манлайлан хөгжиж байгаад би маш их баяртай байна. Номин Холдингийн эргэлтийн өсөлт сүүлийн жилүүдэд 30 гаруй хувиар тогтвортой өссөн. Бид ололт амжилтаараа бахархдаг бөгөөд ойрын жилүүдэд боломж, бэрхшээлийг даван туулахдаа бэлэн байгаагаа итгэлтэйгээр илэрхийлж байна.

Бидний алсын харааг хэрэгжүүлэхэд амин чухал хүч болох үйлчлүүлэгчид, ажилчид, ханган нийлүүлэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Хүндэтгэсэн,

Монгол Улсын Худалдааны Гавьяат ажилтан,
"НОМИН Холдинг" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга
Ш. Баярсайхан