ШУТИС-ийн үүсгэн байгуулсан Монел брэнд нь улсдаа цахилгаан бараа үйлдвэрлэдэг үндэсний цорын ганц брэнд юм. Номин Электроникс компани Монел брэндийг албан ёсоор эзэмшдэг бөгөөд улам хөгжүүлэн ажилласаар байна. Монел брэнд нь илүү шинэлэг эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, дуу чимээ багатай ЭКО бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлсээр байна.