Номин их дэлгүүр нь 5 давхар худалдаа үйлчилгээний төв бөгөөд Баянгол дүүргийн хөл хөдөлгөөн ихтэй бүсэд оршдог. Манай дэлгүүрийг зорин үйлчлүүлснээр Номин Хайпермаркет, Номин Фэйшн, Номин Электроникс, Номин Косметикс, бусад хувцас хэрэглэл, спорт бараа, ном, бичгийн хэрэг, цэцэг, бэлэг дурсгал гэх мэт өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой. Мөн үүрэн холбооны операторууд болох Мобиком, Юнител, Жи Мобайл, Скайтел компанийн үйлчилгээний салбарууд, гар утас, дагалдах хэрэгсэл, засвар үйлчилгээ ATM, ТҮЦ машин, үсчин зэрэг үйлчилгээний газрууд нэг дор төвлөрсөн.
Бидний зорилго бол үйлчлүүлэгчийг илүү ашиг тустай, үнэ цэнэтэй, сэтгэл ханамжтай байлгахын тулд үйл ажиллагааны зардлыг бууруулах, өдөр тутмын хэрэгцээ шаардлагад тулгуурлан шинэчлэл хийх, итгэл найдвартай, хариуцлагатай байх явдал юм. Мөн ажилтан бүрд өсөлт, амжилт бий болгох ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгож байна.





