
"НОМИН Холдинг" ХХК нь 1992 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 500 гаруй мэргэжлийн чиглэлээр 6,300 гаруй ажлын байрыг бий болгож, Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээлийн 6%, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний татварын орлогын 0.5%-г тус тус бүрдүүлж байна.
Бид үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн цагаас өнөөг хүртэл нийт 700 гаруй тэрбум төгрөг буюу 600 хүүхдийн багтаамжтай 20 орчим сургууль, цэцэрлэг барих төсөвтэй дүйцэхүйц хэмжээний татвар, шимтгэлийг Улсын төсөвт төвлөрүүлээд байна.


Бид Банк Санхүү, Мэдээлэл Технологи, Барилга Үл Хөдлөх Хөрөнгө, Борлуулалт Үйлчилгээ, Импорт Экспорт Дистрибьюшн болон Агаарын тээвэр автомотив логистик гэсэн цогц 6 бизнесийн чиглэлээр нийт 60 гаруй салбар компанитайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. Дотоодын зах зээлд гэр ахуй, электрон бараа болон хүнсний барааны төрөлжсөн сүлжээ дэлгүүрүүд, лояалти хөнгөлөлтийн карт, барилгын материалын хайпермаркет, онлайн худалдаа, хямд үнийн баталгаа, хувийн шошгот брэндийн хөгжил зэрэг олон шинэ үйлчилгээг анхлан нэвтрүүлж, Монголчуудын ахуйн хэрэглээний соёлд шинэ хувьсгал, стандарт жишиг тогтоон, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хэрэглэгч үйлчлүүлэгчид төдийгүй улсдаа бодит баялаг бүтээхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Бид хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлж, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулан, Олон Улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн, Бадрангуй Тэмүүлэлтэй Манлайлагч компани байхыг зорьдог.

ГЭР, ХАЙР, OPPEIN : Орчноос авах мэдрэмж таны амьдралын чанарт нөлөөлдөг үү?
.png)
SCHOOL WITH MAJESTIC хөтөлбөрөөр хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хямдрал, бэлэг, онцгой урамшуулалтай базааж, бяцхан сурагчдаа үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамруулаарай.
.png)
Хайртай хүнтэйгээ хамт бүтээх шинэ гэр, аз жаргалтай мөчүүдийг тань урамшууллаар дүүргэх НОМИН-ийн хурим найрын худалдаа онцгой хямдрал, бэлэг, давхар урамшуулалтайгаар явагдаж байна.

