Эко Стандарт Лаборатори

“Эко стандарт” лаборатори нь “Номин тав трейд” ХХК-ийн салбарт харьяалагддаг. Номин сүлжээ дэлгүүр нь өөрийн салбаруудад борлуулагдаж буй бүтээгдэхүүнийг Эко стандарт магадлан итгэмжлэгдсэн лабораторидоо чанар ба аюулгүй үзүүлэлтийн бүрэн шинжилгээг өндөр түвшинд хийж, баталгаажуулан хэрэглэгчдэд хүргэдэг билээ.

Тус лаборатори нь импортоор орж ирж байгаа болон дотоодын үйлдвэрлэгчдийн бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхан, ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, хуванцар эдлэл, хүүхдийн тоглоомын нян судлал, хими хор судлалын бүрэн шинжилгээ хийдэг хувийн анхны магадлан итгэмжлэгдсэн хүнс болон химийн сорилтын лаборатори юм.

Лабораторийн үйлчилгээ үзүүлэх хүрээ нь зөвхөн “Номин Холдинг” ХХК-ийн салбаруудаар хязгаарлагдахгүй, дотоод гадаадын бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага, импортлогч, үйлдвэрлэгчдэд химийн 20 гаруй, 10 гаруй хүнд хортой элемент, хор судлалын 2-3 төрлийн үзүүлэлт, нян судлалын 5-8 үзүүлэлт нийт 50-иад төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай сорил шинжилгээний лаборатори юм.

Онцгой баримтууд
50+
ШИНЖИЛГЭЭ СОРИЛ
3-5
хоног
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ
2
жил
ТУТАМД МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДДАГ

Нян судлалын :

Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн

Гоо сайхан, ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн

Хуванцар эдлэл, хүүхдийн тоглоом

‍

Хими- хор судлалын :

Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн

Гоо сайхан, ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн

Хуванцар эдлэл, хүүхдийн тоглоом

‍