Монголын хамгийн өргөн сүлжээ бүхий “Үндэсний” НОМИН Сүлжээ дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй иргэн, ААН та бүхэнд манай компани үргэлж үүд хаалга нээлттэй.
“Номин” сүлжээ дэлгүүр нь нийт 63 салбар дэлгүүртэйгээр худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Бидэнтэй хамтран ажилласнаар:
- Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт бизнесийн хүрээ, зах зээлээ тэлэх
- Урт хугацааны найдвартай түншлэл
- Хурдан, шуурхай барааны эргэц
- Төлбөрийн уян хатан нөхцөл
- Хүссэн байршлаа сонгож, бараа бүтээгдэхүүнээ байршуулан худалдаалах зэрэг олон давуу талуудыг танд санал болгож байна.
Танд бидэнтэй хамтран ажиллаж, хамтдаа хөгжиж, бизнесээ өргөжүүлэх боломж нээлттэй.
Үндэсний томоохон үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчдээс бүрдсэн нийт 8,000 гаруй харилцагч, нийлүүлэгчдийн 170,000 гаруй нэр төрлийн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлж, урт хугацааны найдвартай түншлэлийг бий болгон амжилттай хамтран ажиллаж байна.
Бид харилцагчидтай хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж, харилцагчтай холбоотой бүхий л асуудлыг цахимаар шийдэх боломжтой боломжтой вебпортал vendor.nomin.mn системийг хэрэгжүүлж байна.
Монголын хамгийн өргөн сүлжээ бүхий “Үндэсний” НОМИН Сүлжээ дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй иргэн, ААН та бүхэнд манай компани үргэлж үүд хаалга нээлттэй.