“Номин Трейдинг” ХХК-ийн “Номин Лифт” салбар нь 2004 онд лифт, урсдаг шатны угсралт, суурилуулалт болон засвар үйлчилгээний багийг бүрдүүлж, Номин Плаза худалдааны төвийн лифт, урсдаг шатыг угсарч, суурилуулж, ашиглалтад оруулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Өдгөө бид Олон улсын чанар стандартын шаардлагыг ханган ISO гэрчилгээг хүлээн авснаар олон улсын чанарын шаардлагад нийцсэн мэргэжлийн өндөр ур чадвартай, салбартаа тэргүүлэгч хамт олон болсон. “Угсралт суурилуулалт”, “Засвар үйлчилгээ”, “Захиргаа санхүү” гэсэн 3 хэлтсийн нийт 103 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс мэргэжлийн инженер, техникийн 60 гаруй ажилтантай, залуу, эрч хүчтэй боловсон хүчнээр багаа бүрдүүлэн, лифт, урсдаг шат, урсдаг зам, өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн ажиллаж байна.
“Номин Лифт” салбар нь БНХАУ-ын “Shanghai Mitsubishi Elevator” компанийн албан ёсны төлөөлөгчөөр 2005 оноос хойш ажиллаж, Монгол улсын барилга, бүтээн байгуулалтын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.
Өнгөрсөн хугацаанд бид 1,200 гаруй лифт, урсдаг шат, 50 гаруй урсдаг зам, 200 гаруй автомат хаалга, 300 гаруй гар болон цахилгаан сэрээт өргөгч, 10 гаруй ачааны өргүүрийг нийлүүлж, угсарч, суурилуулан ашиглалтад оруулсан. Тоног төхөөрөмжийн сар бүрийн техникийн үзлэг, засвар үйлчилгээ, найдвартай ажиллагааг мэргэжлийн түвшинд ханган ажиллаж байна.
Бидний эрхэм зорилго аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, найдвартай, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй, техникийн шилдэг шийдэл бүхий лифт, урсдаг шат болон өргөн тээвэрлэх машин механизм, тоног төхөөрөмжийн үйлчилгээгээр харилцагчдадаа үнэ цэн бүтээж, таны тав тухтай, найдвартай “хоёр дахь ажлын байр” болсон орчныг бүрдүүлэхэд оршино.






