Үндэсний сүлжээ дэлгүүр НОМИН хэрэглэгчдэдээ улам ойртож, тав тухтай орчинд өргөн сонголттой бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн Номин Супермаркет Улаанхуаран шинэ салбараа 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор нээлээ.
Шинэ салбар нь Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо, Улаанхуаран дахь Такаги барилгын 1, 2 дугаар давхарт, нийт 2,500 м² талбайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд оршин суугчид, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг нэг дороос хангах худалдаа, үйлчилгээний цогц орчныг бүрдүүлснээрээ онцлог юм.
Тус Супермаркетад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шинэхэн мах, махан бүтээгдэхүүн, гэр ахуйн болон цахилгаан барааны өргөн сонголтоос гадна фүүд корт, кофе шоп, бэйкери, эмийн сан, цэцэг, бэлэг дурсгалын худалдаа үйлчилгээ зэрэг төрөл бүрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн.
Мөн үйлчлүүлэгчдийн тав тух, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор барилгын B1 давхарт автомашины зогсоолыг шийдсэн нь худалдан авагчдад цаг заваа хэмнэн, хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ая тухтай авах боломжийг олгож байна.
Номин Сүлжээ дэлгүүр нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, худалдаа үйлчилгээний орчныг улам боловсронгуй болгохыг зорин ажилладаг.
Улаанхуаран шинэ салбар нээгдсэнээр тус бүсийн оршин суугчид өдөр тутмын худалдан авалтаа гэртээ ойр, тав тухтай орчинд, өргөн сонголттойгоор хийх боломж бүрдэж байна.
Өдөр бүр шинэ, өргөн сонголттой НОМИН Супермаркетын Улаанхуаран шинэ салбараар тавтай үйлчлүүлнэ үү.
Байршил: Баянзүрх дүүрэг, 39-р хороо, Улаанхуаран Номин Супер маркет