Буцах

“БЯЦХАН ЗҮРХЭНД "ЖАРГАЛ ТҮГЭЭЕ-2" Хандивын аян эхэллээ

"Номин Холдинг" ХХК 30 жилийн ойн ажлуудын хүрээнд “БЯЦХАН ЗҮРХЭНД ЖАРГАЛ ТҮГЭЭЕ" хандивын аяныг 2022 онд 30 жилийн ойгоороо Улаанбаатар хот болон орон нутгийн 60 гаруй салбар дэлгүүрээр дамжуулан нийт 208 сая төгрөгийн хандив цуглуулж, Монголын ирээдүй болсон 20 гаруй төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн хагалгааг амжилттай хийлгэн бяцхан зүрхнүүдийг аварч тэдний гэр бүлд аз жаргал ирээдүйг бэлэглэсэн билээ.

Тэгвэл "Номин Холдинг" ХХК болон "Зүрх мартахгүй" ТББ хамтран  дахин төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэхээр “БЯЦХАН ЗҮРХЭНД ЖАРГАЛ ТҮГЭЭЕ-2” хөтөлбөрт үйл ажиллагааг эхлүүллээ. Уг төсөл нь 2024.04.12-с 2024.06.06 -г дуустал Номингийн салбар дэлгүүрээр явагдах юм.

Эрхэм хэрэглэгч та салбар сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ өөрийн хүссэн дүнгээр хандивын аянд нэгдэж, Монголын ирээдүй болсон бяцхан зүрхнүүдийг аврахыг нийт Номинчуудын зүгээс уриалж байна.

 

#NominHolding #БяцханЗүрхэндЖаргалТүгээе_2 #ЗүрхМартахгүй

 

2024.04.12