Буцах

Ханган нийлүүлэгчдэд зориулсан “Номин бизнес карт”

“Номин тав трейд” ХХК “Ариг банк”-тай хамтран үнэнч харилцагч, хэрэглэгчдэдээ зориулан лояалти үйлчилгээ, банкны үйлчилгээг цогцоор нь авах боломжтой “НОМИН БИЗНЕС КАРТ”-ыг хэрэглээнд нэвтрүүлж байна.  

Энэхүү карт нь харилцагчдын бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд бодит дэмжлэг болох ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ, ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ түрүүлж авах эрх бүхий карт юм. Мөн хэрэглэгчийн цагийг хэмнэх, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий орчин үеийн төлбөрийн дэвшилтэт хэрэгсэл болсон.

"Номин тав трейд" ХХК-ийн нийт харилцагчдад зориулан гаргаж буй уг карт нь худалдан авалт бүрээсээ бодит хэмнэлтийг мэдрэх боломжтой төлбөрийн шийдлийг давхар агуулсан гэдгээрээ онцлогтой.

“НОМИН БИЗНЕС КАРТ”-ыг эзэмшигч харилцагч нарт бизнесийг дэмжих бүх төрлийн үйлчилгээнд НОМИН-ийн салбар байгууллагатай хамтран ажиллах нээлттэй боломжийг олгохоос гадна “Ариг банк”-ны бүх салбараар түргэн шуурхай үйлчлүүлэх, яаралтай тохиолдолд ажлын бус цагаар санхүүгийн үйлчилгээг үзүүлэх Prestige lounge, бизнес өрөө уулзалтын өрөөтэй vip Prestige салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэх зэрэг давуу талыг бий болгох юм.

Та “Номин бизнес карт”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

НОМИН ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ: 1800-2888

АРИГ БАНК-ны лавлах утас: 7013-3060 утсанд хандана уу.