Буцах

“Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаанд "НОМИН Холдинг" ХХК хувийн хэвшлийг түүчээлэн хамтран оролцлоо

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Бүс нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд Архангай аймагт зохион байгуулагдаж буй “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаанд "НОМИН Холдинг" ХХК хувийн хэвшлийг түүчээлэн хамтран оролцож байна.

Тус бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд хамгийн эхний Хангайн бүсээс эхэлж буй энэхүү хуралдаанд УИХ, Засгийн газрын гишүүд, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймаг, сум, багийн удирдлагууд, Олон Улсын болон орон нутгийн төр захиргааны байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл нийт 500 гаруй хүн оролцсон юм.

Бид Үндэсний хамгийн том НОМИН Сүлжээ дэлгүүрээр дамжуулан, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, Монголын өнцөг булан бүрд нутгийн брэндийг сурталчлан таниулах, шинээр хөгжиж буй нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бойжуулах цаашлаад аймаг, бүс, улсын хэмжээнд өрсөлдөхүйц брэнд болгох зорилготой.