Буцах

Нийслэлийн онцгой байдлын газар болон Номин Холдинг ХХК хамтарсан “Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулилт” хийгдлээ

Номин Холдинг ХХК, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р анги, Нийслэлийн аврах 105-р анги болон Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарсан гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулилтыг 3 сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” болон бусад хууль тогтоомж эрхзүйн акт баримт бичгүүдийг хэрэгжүүлэх, болзошгүй гамшгийн үед, газар хөдлөлт, гал түймэр гэнэтийн осол болох үед аврах ажиллагааг зохион байгуулах, ажилтан албан хаагчид, гал сөнөөгч, аврагчийн уялдаа холбоог чадваржуулахад энэхүү дадлага сургуулилтын гол зорилго оршиж байгаа юм.

Мөн болзошгүй гамшиг, осол, гал түймэр гарсан үед тухайн объектоос томилогдсон сайн дурын бүлгэм, гал түймэр унтраах аврах ангиудын харилцан үйл ажиллагааг хангах, гарсан гал түймрийг хохирол багатай унтраах, урьдчилан сэргийлэх, гал сөнөөгчид тухайн объектийн онцлог байдалтай танилцах, гал унтраах аврах анги очиж үйлчлэх хугацааг тогтоох, байгууллагын ажилтнуудад гамшиг ослын үед хэрхэн ажиллах талаар заавар зөвлөгөө өгөх, гал түймэр унтраах анхан шатны багаж зэвсэг ажиллуулах сургах, дадлагажуулахад энэхүү сургалт чухал ач холбогдолтой юм.

УИД ийн 6 давхарт гарсан гал түймрийг унтраах сэдвээр 2022.03.23ны 05:40-13:00 хооронд хийсэн дадлага сургуулилтад нийтдээ 180 гаруй ажилтан албан хаагчид хамрагдлаа.

АЛТАН ГАДАС ОДОНТ “НОМИН ХОЛДИНГ” ХХК      

2022.3.23