"Давхцал Үгүй Доод Үнэ" урамшуулалт хөтөлбөр нь Номин-ийн бүх салбарт сонгогдсон брэндүүдээс худалдан авалтыг хийснээр 50,000₮ үнийн дүн тутамд ҮНЭ илгээх НЭГ эрх олгогдох юм. Үнэ илгээх эрх гэдэг нь та сонгосон бараагаа өөрийн болгохын тулд хүссэн доод үнээ илгээх эрх юм. ДООД ҮНИЙГ U-Point апп-аар дамжуулан илгээж урамшуулалд хамрагдана. Таны илгээсэн үнэ “Давхцал үгүй доод үнэ” байсан тохиолдолд та азтан болох боломжтой.
Энэхүү урамшуулалт хөтөлбөр нь 2022.08.22-10.31-ийг дуустал үргэлжлэх ба U-Point апп дээр 14 хоног тутам 7 дэд азтан, сардаа 1 СУПЕР азтан тодрох юм. Азтан болсон тохиолдолд тухайн хэрэглэгчийн U-Point апп- т азтан болсон тухай мэдэгдэл автоматаар очихын зэрэгцээ мөн тухайн хэрэглэгчийн гар утсанд ч мсж-ээр мэдэгдэл давхар очих болно.
Та бүхэн энэхүү сонирхолтой урамшуулалд хамрагдахыг хүсвэл Номин бонус картаа авч, UPOINT апп-аа утсандаа татна уу.
Эрхэм хэрэглэгч үйлчлүүлэгчид та бүхэндээ амжилт хүсье.
Алтан гадас одонт
НОМИН ХОЛДИНГ ХХК
2022.08.22