Буцах

Номин Даатгал ХХК нь Монгол орон даяар ЖАКБОТ II урамшуулалт аянаа эхлүүллээ

2 дах жилдээ амжилттай хэрэгжих гэж буй үнэнч харилцагчдаа урамшуулах зорилго бүхий ‘’ЖАКБОТ УРАМШУУЛАЛТ АЯН’’ нь өнгөрөгч 2022 онд урамшууллын хугацаанд нийт даатгалын үйлчилгээ  авсан бүх харилцагчдаас  3 азтай харилцагчийг Зүүн өмнөд Азийн орноор аялуулж, 15 азтанд А52 ухаалаг гар утсыг олгон урамшуулж байсан бол энэ оны хувьд илүү олон харилцагчдаа урамшуулах зорилготойгоор хүртээмж болон шагналын сангаа өндөрсгөж 2023.07.03-ныг дуустал хугацаанд 14 хоног тутамд 4 азтан тодруулж, нийтдээ 25 азтаныг тодруулах урамшуулалт аян дахин эхэлж буйг дуулгахад нэн таатай байна.

Харилцагч та Номин Даатгалын аль нэг салбараас 49,999₮-с дээш үнийн дүнд даатгалын үйлчилгээ авснаар урамшууллын эрх үүсэн програмд бүртгэгдэж ЖАКБОТ II урамшуулалд оролцох эрхтэй болох юм.

Энэхүү урамшууллын хамгийн эхний тохирол 2023/04/24-ний өдөр Nomin Insurance/Номин Даатгал фэйсбүүк хуудаст шууд тохирлоор эхний 4 азтаныг Улаанбаатар хотоос 2, орон нутгаас 2 азтаныг тус тус тодруулан ECO Oil ШТС-ын 400,000₮ эрхийн бичиг -2ш,  Номин сүлжээ дэлгүүрийн худалдан авалтын 400,000₮ төгрөгийн эрхийн бичиг- 2ш олгон урамшуулах тохирлоор эхлэх юм.

Цаашлаад энэхүү урамшуулалт аяны хамгийн супер шагналуудаас дурдвал: “Европын орнуудаар аялах” эрхийн бичиг, “IPhone 14pro” гар утас, Скүүтер гэх зэрэг супер супер шагналууд эздээ хүлээж байна. Эрхэм харилцагч үйлчлүүлэгчид та бүхэн  Nomin Insurance/Номин Даатгал хуудаснаас урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

 НОМИН Даатгал ХХК-ийн хамт олны хичээл зүтгэлд өндөр итгэл үзүүлэн хамтран ажилладаг эрхэм харилцагч, үйлчлүүлэгчид та бүхэндээ баярлалаа.  

 

ТАНЫ АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН БАТАЛГАА

НОМИН ДААТГАЛ ХХК

2023.4.11