Буцах

“НОМИН Холдинг” Групп компани 2024 оны босгон дээр нийт ажилтнууддаа гэнэтийн бэлэг барилаа

31 жилийн түүхтэй “НОМИН Холдинг” Групп компани өнөөдөр 5 бизнесийн чиглэлд 42 хуулийн этгээдийг хамран үйл ажиллагаагаа явуулж, худалдаа үйлчилгээгээ тэлсээр байна. Өнгөрсөн 31 жилийн түүхийг ололт амжилт, бүтээлээр дүүрэн бид хамтдаа бичиж, улс орондоо шударгаар татвараа төлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн Үндэсний хөрөнгө оруулалттай шилдэг групп компани болтлоо өргөжин тэлсэн нь нийт 6000 ажилчид, хамт олны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр шимээр бий болсон билээ.

2023 онд бид инновацыг дэмжсэн технологийн төслүүд, ажилтны боловсролыг дэмжихэд зориулсан ОУ-ын сургалтын хөтөлбөр, ажлын орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн оффисын төслүүдэд зориулан 60 орчим тэрбум төгрөгийн Хөрөнгө оруулалтыг хийж, нийт ажилтнуудын цалинг 2023 оны 6 сард нэмснээс гадна, ажилтнаа сэтгэл ханамжтай, тогтвортой ажиллуулахад зориулан сургалт хөгжил, идэвхжүүлэлт, спортын арга хэмжээнд зориулан 3 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

Ийнхүү “НОМИН Холдинг” Групп компани 2024 оны босгон дээр цалингийн зардлаа 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт ажилтнуудынхаа цалинг 15 хувиар бодитоор өсгөж, 6000 гаруй ажилтан, албан хаагчдадаа шинэ оны гэнэтийн бэлэг барилаа.

Мөн 2022 оноос эхлэн зарим салбар, албан тушаалууд дээр хэрэгжүүлээд байсан Уян хатан цагийн систем рүү оффисын ажилтнуудыг 2024 оны 01/01-ээс эхлэн бүрэн шилжүүлж байна.

Ирэх ондоо бид үр ашиг, амжилт бүтээлээр дүүрэн байж, эрхэм хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээг хүргэсэн, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан, үндэсний манлайлагч групп компани гэдгээ дахин батлах их үйлсэд хамтран ажиллахаар хичээн зүтгэцгээж байна.

Эрхэм НОМИНЧУУД та бүхэндээ ШИНЭ ОН, ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД-ийг хүргэе.

Алтан гадас одонт “НОМИН Холдинг” ХХК

2023.12.28