Буцах

“НОМИН Холдинг” ХХК -ийн ТУЗ-ийн Дарга, “Худалдааны Гавъяат” ажилтан Ш.Баярсайхан Монгол Улсын “Хөдөлмөрийн Баатар” цол хүртлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 33-р зүйлийн 1 дэх хэсгийн 7 дугаар заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1 дэх хэсэг, 15-р зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Худалдаа үйлчилгээний үндэсний жишиг сүлжээ дэлгүүрийг үүсгэж байгуулж, олон мянган ажлын байр бий болгон улс эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд оруулсан бодитой хувь нэмрийг нь өндрөөр  үнэлэн 2024 оны 7-р сарын 8-ны өдрийн №94 дүгээр тоот тушаалаар “НОМИН Холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын "Худалдааны Гавьяат" ажилтан Шагдарсүрэнгийн Баярсайханд Монгол Улсын “Хөдөлмөрийн Баатар” цолыг Сүхбаатарын одонгийн хамт хүртээлээ.

Түүний удирдан авч яваа “НОМИН Холдинг” ХХК нь Улсын төсөвт жилд 100 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж, өргөн хэрэглээний барааны импорт, хангамжийн 4,3%-г бүрдүүлэн, Улсынхаа эдийн засаг, иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон бизнесийг цогцлоож өдгөө 32 жилийн түүхэн амжилтыг бичиж яваа билээ.

 Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ойн босгон дээр Монгол Улсын “Хөдөлмөрийн Баатар” Алтан соёмбот тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнагдсан нь нийт харилцагч түншүүд, үнэнч хэрэглэгчид болон 6200 ажилтнуудын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

 

Алтан Гадас одонт “НОМИН Холдинг” ХХК

2024.07.08