Буцах

Номин Холдинг ХХК МОД ТАРИХ ӨДӨРТ нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн билээ. Энэхүү санаачилгын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүд өндөр оролцоотой зохион байгуулалттайгаар өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Номин Холдинг компанийн хувьд ч энэ онд “10000 мод” хөтөлбөрийг дотооддоо хэрэгжүүлэн эхэлсэн ба энэ ажлын хүрээнд эзэмшлийн объектууд, дэлгүүрийн гаднах тохижилтуудад моджуулах, зүлэгжүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулж, мөн 6000 ажилтан албан хаагчдаа мод тарих сайн үйлд тасралтгүй уриалан ажиллаж байна.

Зөвхөн энэ жилийн хувьд авч үзвэл Улаанбаатар импекс, Улсын их дэлгүүр, Ид шидийн орон, Үндэсний цэцэрлэг хүрээлэн, сүлжээ дэлгүүрүүдийн гадна талбай зэрэг газруудад нийтдээ 10000 гаруй мод бут сөөг,шилмүүс, гацуур суулгаж, 2700м2 бүхий дэлгүүрүүдийн гадна талбайг зүлэгжүүлж, цэцэгжүүлсэн байна.

Манай улсын хувьд газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртөж, байгаль орчны нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болсон энэ үед үндэсний хэмжээнд мод тарих ажлыг өрнүүлэхээр болсон нь цагаа олсон онцгой ач холбогдолтой үйл явдал гэж үзэж байгаа юм. Хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж, үр хойчдоо эрүүл агаар, эрүүл хөрс, ногоон ирээдүйг  өвлүүлэхийн төлөө энэ санаачилгыг дэмжиж, 2030 он хүртэл Монгол Улс “тэрбум мод” тарих санаачлага зорилтыг улс нийтээрээ дэмжин Монгол хүн бүрийг мод тарьцгаая гэж уриалж байна.

 

АЛТАН ГАДАС ОДОНТ

НОМИН ХОЛДИНГ ХХК

2022.10.10