Буцах

Номин Холдинг ХХК нь орчин үеийн шийдэл бүхий, чөлөөт, дундын оффисыг нэмж ашиглалтад орууллаа

Номин Холдинг ХХК-ийн төв оффис нь 800 гаруй ажилтан албан хаагчид нэг дор цуглардаг, Монголын хамгийн том задгай оффис гэдгээрээ онцлог бол бид өнөөдөр орчин үеийн шийдэл бүхий, чөлөөт дундын оффисыг 2022 оны 06 сард Номин Юнайтедын  төв оффисын 4 дүгээр давхарт нэмж ашиглалтанд орууллаа.

Энэхүү оффис нь 2 давхар хэсэгтэй, нийтдээ 1400м2 чөлөөт орон зайд дундын болон хувийн оффисыг хослуулан хийсэн бөгөөд нээлттэй орон зай ,чөлөөт уур амьсгалыг бий болгох амралтын хэсэг, унтлагын өрөө, спортын булангууд дасгалын төхөөрөмж, биллиард, хөлбөмбөг, дартс тоглох хэсгүүдээс бүрдэнэ. Бид ажилтнууддаа илүү тав тухтай минимал орчинг бүрдүүлэн хөдөлмөрийн үр  бүтээмжийг өндөр байлгахыг зорьж хүүхдийн өрөөг бий болгосноос гадна хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц гал тогооны болон цайны өрөөнүүдийг бүрэн тохижуулсан юм.

-Өргөн дэлгэц, тоног төхөөрөмжүүд

-Дуу тусгаарлагчтай, бүрэн тоноглогдсон уулзалтын өрөө

-Дундын цайны өрөө, гал тогоо

-G Аrt кофе шоп

-Оффис унтлагын өрөө

-Төвлөрөх зориулалттай жижиг өрөө

-Агааржуулалтын нэгдсэн систем

-Хүүхдийн өрөө

-Чөлөөт тоглоомууд бүхий алжаал тайлж сэргээх хэсэг  зэрэг хэсгүүдээс бүрдэнэ.

Мөн ажлын хамт олон, бизнесийн хамтрагчтайгаа ажил хэргийн яриа өрнүүлэх, үр дүнтэй өндөр өгөөжтэй бизнесийн хэлэлцээрээ өрнүүлэх халуун дулаан уур амьсгал бүхий уулзалтын өрөөнүүд ч олон бий гэдгийг дуулгая.