Буцах

ТОП 100 - 2020

МҮХАҮТ-аас Монгол Улсын Засгийн Газартай хамтран жил бүр улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, амжилт бүтээл дүүрэн байгаа ТОП 100 аж ахуйн нэгжээ тодруулан алдаршуулдаг билээ. Энэ жилийн хувьд  2019 оны “ТОП 100” аж ахуйн нэгжид "НОМИН Тав Трейд" , "Номин Трейдинг" , "НОМИН Холдинг" ХХК-ууд шалгарч, 19 дах жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд 17 дах  жилдээ тасралтгүй шалгарч, амжилтаа  дахин бататгалаа. Номин Тав Трейд ХХК нь 2019 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн 16-р байранд  шалгарлаа.

Бид хамгийн анх супермаркетын өөрөө өөртөө үйлчлэх систем, сүлжээ дэлгүүрийн хөнгөлөлтийн картыг нэвтрүүлж, 2019 оны байдлаар хамгийн олон буюу 58 сүлжээ дэлгүүр, хагас сая орчим НОМИН Бонус карт хэрэглэгчидтэй, 5900 гаруй ажиллагсадтайгаар Монгол улсын нийт импортын 4 хувийг бүрдүүлж, олон улсын 250 орчим брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэхээс гадна Орос улсын франчайз болох Шоколадница, Ваби Саби сүлжээ ресторууд, Century 21 үл хөдлөх хөрөнгө зуучлалын 4 салбар оффисыг амжилттай нээн ажиллуулж байна. Мөн бид 2019 онд улсын төсөвт 54 гаруй тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн нь 640 хүүхдийн 14 сургууль барих төсөвтэй тэнцэх юм.

Бүх сүлжээ дэлгүүрүүд Олон улсын чанарын баталгааны стандартуудыг ижил түвшинд баримтлан үйл ажиллагаагаа явуулж, бүх бараа бүтээгдэхүүн магадлан итгэмжлэгдсэн Эко стандарт лабораториор баталгаажсан төдийгүй ХЯМД ҮНИЙН БАТАЛГАА-г ханган ажиллаж байна.

Бидэнтэй үргэлж хамт байж, биднийг сонгон үйлчлүүлдэг ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ та бүхэндээ баярлалаа.

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

"НОМИН Холдинг" ХХК

No items found.