Буцах

Номин Холдинг компани 21 дахь жилдээ ТОП-100 аж ахуй нэгжээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран улс орныхоо нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж, ажлын байрыг нэмэгдүүлж, баялаг бүтээн, нийгмийн хөгжил, дэвшилд хамгийн их үүрэг гүйцэтгэж буй ТОП-100 аж ахуй нэгжүүдийг жил бүр тодруулан алдаршуулдаг уламжлалтай. 2022 оны ТОП-100 аж ахуй нэгжид Номин Тав Трейд ХХК, Номин Хайпермаркет ХХК, Номин Бизнес Клуб ХХК, Ариг банк зэрэг салбар компаниуд шалгарснаар Номин Холдинг компани нь 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд тасралтгүй амжилтаа бататгасаар байна. Мөн улсын эдийн засгийн өсөлт хөгжилд жинтэй хувь нэмэр үзүүлдэг ТОП-5 салбарт шилдгээр шалгарсан нь бахдам амжилт билээ. Тухайлбал Худалдаа үйлчилгээний салбарын шилдэг 35 аж ахуй нэгжид 3 салбар компани маань багтан, банк санхүүгийн салбарын “ТОП-7” аж ахуйн нэгжид Ариг банк шалгарчээ. Түүнчлэн ТОП аж ахуй нэгж шалгаруулах үзүүлэлтийн нэг болох нийт даатгуулагчийн тооны эрэмбээр 12-т орсон байна.

Номин Холдинг компани нь 31 жилийн турш үйл ажиллагаагаа өргөжүүлэн 5  багц бизнесийн чиглэлд 42 хуулийн этгээд салбар компанитай, 6000 гаруй ажиллагсадтай, 2022 онд 100 гаруй тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсэн амжилттай ажиллаж байна. “Номин-чууд” бид хэрэглэгчдийнхээ амьдралд өдөр тутам хэрэглэгддэг олон шинэлэг үйлчилгээ, хөгжил дэвшлийг анхлан нэвтрүүлж байдгийн нэг жишээ болох НӨАТ-н урамшууллыг санаачлан, анхлан хэрэгжүүлснээр татварын тэгш шударга тогтолцоо бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан 2022 онд гэхэд нийт 33 тэрбум төгрөгийн нэмүү өртөгийн албан татварыг төвлөрүүлжээ. Бид бүх сүлжээ дэлгүүрүүд, салбар нэгжүүддээ Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн ISO 45001, Хүний нөөцийн менежментийн ISO 30400 зэрэг стандартуудыг амжилттай нэвтрүүлсэн анхдагч компани гэдгээрээ бахархдаг билээ. Ийнхүү энэ эрчээрээ амжилтаа бататган улам бэхжүүлсээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам сайжруулан ажиллах болно. Улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нийт ажилчид, үнэнч хэрэглэгчид болон харилцагч түншүүддээ халуун баяр хүргэе.

No items found.