Буцах

НОМИН Холдинг компани Дэлхийн зөн ОУБ-тай хүүхэд хамгаалал, тэдний эрүүл мэндэд чиглэсэн төсөлд хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Номин Холдинг компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд хамгаалал, тэдний эрүүл мэндэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлж ирсэн билээ.

Тухайлбал 2022 онд “Зүрх мартахгүй” төсөлтэй хамтран 200 гаруй хүүхдийн хагалгааны зардлыг гардуулсан бол энэ жил Тогтвортой хөгжлийн Ядуурлыг устгах, Чанартай боловсролыг дэмжих, Жендерийн эрх тэгш байдлыг хангах, Тэгш бус байдлыг бууруулах, Ээлтэй хот иргэдийн оролцоо зорилтуудын хүрээнд явуулж буй хүүхдүүдийн хөгжил, оролцоо, хамгааллыг дэмжин тэдний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхээр Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтын ажиллагааны гэрээг үзэглэв. Хамтын ажиллагааны хүрээнд 100 хүүхдийг хөгжлийн дугуйлан клубуудэд хамруулж, хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн илрүүлэхээс гадна тэдний эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургалтыг орж, хүүхэд хамгааллын талаар мэдлэг олгох ажлууд хийгдэнэ. 

Хамтран ажиллахаар болсон “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад талархал илэрхийлье.

Алтан гадас одонт "НОМИН Холдинг" компани