Буцах

"NOMIN INTERNSHIP 2024” Хөтөлбөр зарлагдлаа

"NOMIN INTERNSHIP 2024” Хөтөлбөрийн удирдамж

 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Уг хөтөлбөр нь оюутан залуусыг ажлын байранд гарахад шаардлагатай ур чадваруудыг сургах, онолын мэдлэгээ бататган бодит туршлага хуримтлуулах, суралцангаа санхүүгийн эх үүсвэрээ олоход туслах цаашид үндсэн ажлын байраар хангах.

 

ХАМРАХ ХҮРЭЭ:

Монгол улс болон олон улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежид  суралцаж буй 3 болон 4-р курсийн оюутнууд

 

Хөтөлбөрт хамруулах мэргэжлийн чиглэл:

• Бизнесийн удирдлага

• Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг

• Мэдээллийн технологи

• Инженер (Барилга, мэдээллийн технологи, дизайн)

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

• Явцын дүнгийн голч 3.0-аас дээш байх

• Долоо хоногт дор хаяж 20 цаг ажиллах боломжтой байх

• Заасан чиглэлийн дагуух 3 болон 4-р курсийн оюутан байх

 

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ БАЙДАЛ

• Мэргэжлийн ажилтнуудтай мөр зэрэгцэн ажиллаж туршлага хуримтлуулах

• Уян хатан цагийн зохицуулалттай ажиллах боломж

• Компаниас зохион байгуулагдаж буй сургалт болон олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдах

• Багаар ажиллах болон байгууллагын соёлд суралцах

• Дипломын ажлын дадлага хийх

• Суралцангаа мэргэжлээрээ дадлага туршлага хуримтлуулан, төгсөөд үндсэн ажлын байранд орох

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:

Сонгон шалгаруулалтын үе шат:

1-р шат: Анкетын шатны сонгон шалгаруулалт

2-р шат: Ярилцлага

3-р шат: Шаардлагатай тохиолдолд даалгавар өгөх