”Алтан Гадас” одонт “НОМИН Холдинг” компани Улсын Их Дэлгүүрийн гадна талбайд 2024.06.01-ний өдөр “НОМИН-с Номин-д” Хүүхдийн баярын арга хэмжээг “Хайр түгээе” уриан дор 18 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Уламжлал ёсоор Номин нэр орсон 12 хүртэлх насны бүх хүүхдүүдэд “НОМИН-гоос Номин-д” нэрийн хайр дүүрэн гарын бэлгийг гардуулж, “Хайр түгээе’’ - сэдэвт гар зургийн уралдааныг 2 насны ангилалд явуулан шилдэг 20 бүтээлийг шалгаруулан шагнал, дурсгалын бэлэг гардууллаа.
Мөн “Дэлхийн Зөн” ОУБ-тай хамтын ажиллагааны хүрээнд 100 хүүхдэд гарын бэлэг гардуулж, мөн нийслэлийн шилдэг 20 гаруй хүүхдүүдэд ч салбаруудын нэрэмжит бэлгийг гардуулан өгч олон олон хүүхдийг давхар баярлуулж,тэдний баяр дээр баяр нэмлээ.
"Номин Холдинг" ХХК болон "Зүрх мартахгүй" ТББ хамтран төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэхээр “БЯЦХАН ЗҮРХЭНД ЖАРГАЛ ТҮГЭЭЕ-2” хөтөлбөрт үйл ажиллагааг амжилттай эхлүүлсэн бөгөөд 6сарын 1-ний өдрийг хүртэл нийт цугларсан 100сая төгрөгийг "Зүрх мартахгүй" ТББ-т гардуулан өгч Монголын ирээдүй болсон бяцхан зүрхнүүдийг аварч тэдний гэр бүлд аз жаргал ирээдүйг бэлэглэлээ. Уг төсөл нь 2024.04.12-с 2024.06.06 -г дуустал Номингийн бүх салбар дэлгүүрээр явагдаж байгаа билээ.
Хүүхэд багачуудын хайртай үлгэрийн баатрууд болон хамтлаг, дуучид, бүжигчид хүрэлцэн ирж, урлаг соёлын олон олон үзүүлбэрүүдийг толилуулж, мөн хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүний дээжийг танилцуулан Монголын мянга мянган гэр бүл ‘’ХАЙР ДҮҮРЭН’’ нэгэн өдрийг өнгөрүүллээ.
”Алтан Гадас” одонт “НОМИН Холдинг”ХХК
2024.06.01