Буцах

“НОМИН Тэтгэлэг 2024” хөтөлбөрийн шилдгийн шилдэг 20 оюутан тодорлоо

“НОМИН Холдинг ХХК"-аас Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Чанартай боловсролыг дэмжих, Тэгш бус байдлыг бууруулахаар “НОМИН Тэтгэлэг” хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд 2024.08.26 - 2024.09.21-ны хооронд ээлжит хөтөлбөрийн үйл ажиллагаа амжилттай зохион байгууллаа.

* Худалдааны менежемент

* Бизнесийн удирдлага

* Санхүү, эдийн засаг

* Мэдээллийн технологи

* Инженерингийн чиглэлээр суралцаж буй 3, 4-р курсийн шилдгийн шилдэг 20 оюутанд 2024-2025 онд суралцах сургалтын төлбөрийн тэтгэлгийг гардуулсан юм.

Тус хөтөлбөрт нийтдээ 250 гаруй оюутан залуус материал ирүүлснээс, 2 дугаар шатанд 32 шилдэг оюутан шалгарч, сүүлийн Илтгэл болон ярилцлагын шатанд Монгол улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулиудаас шилдгийн шилдэг 20 оюутан шалгарч “НОМИН Тэтгэлэг”-т оюутнууд боллоо.

“НОМИН Холдинг ХХК” нь оюутны хөдөлмөр эрхлэлт, боловсролд чиглэсэн богино хугацааны болон урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэ ажлын хүрээнд байнгын бус ажлын байранд жилд 500 гаруй оюутнуудыг ажлын байраар хангаж, 300 гаруй оюутнуудад мэргэжлийн болон танилцах дадлагыг хийлгэхийн зэрэгцээ, оюутнуудын эрдэм шинжилгээний хурал, олимпиад, төсөл зэргүүдэд ивээн тэтгэгчээр оролцож боловсролыг дэмжин ажиллаж байна.

2024 оны шилдэгт шалгарсан 32 оюунтуудад INTERNSHIP хөтөлбөрт хамрагдан шууд ажлын байраар хангагдах урилгыг мөн гардууллаа.

NOMIN INTERNSHIP хөтөлбөр нь:

* Мэргэжлийн ажилтнуудтай мөр зэрэгцэн ажиллаж туршлага хуримтлуулах

* Уян хатан цагийн зохицуулалттай ажиллах боломж

* Компаниас зохион байгуулагдаж буй сургалт болон олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдах

* Багаар ажиллах болон байгууллагын соёлд суралцах

* Дипломын ажлын дадлага хийх

* Суралцангаа мэргэжлээрээ дадлага туршлага хуримтлуулан, төгсөөд үндсэн ажлын байранд орох зэрэг давуу талуудтай юм.

Шилдэгээр шалгарч, тэтгэлэг авсан нийт оюутнууддаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

"НОМИН Холдинг" ХХК

2024.09.21