Буцах

Сар шинийн босгон дээр "НОМИН Холдинг" ХХК-ийн 16 ажилтан Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсдаа 20-58 жил, “НОМИН Холдинг” Групп компанид 20-30 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган компанийн төдийгүй улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан нөр их хөдөлмөрөө үнэлүүлэн нийт 16 ажилтан Төрийн дээд одон медалиудаар шагнагдаж энгэрээ мялаалаа.

 "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор Рэнцэний Содном, Шагдарын Энхээ нар шагнагдсан бол, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар Идэштогтохын Галбуян, Нямдаваагийн Батбаяр, Долгорын Цэцэгтуяа, Бизъяагийн Ээжиймаа, Мөнхтүвшиний Оюунтунгалаг, Аюушийн Алтантүлхүүр, Санжаагийн Бадамгарав, Бархасын Ариунцацрал, Доржсүрэнгийн Нандинцэцэг, Чойжиндоржын Содончимэг, Бямбаагийн Энхтуяа, Пүрэвдаваагийн Ичинхорлоо, Дугаржавын Дугармаа болон Гомбосүрэнгийн Гантуяа нар тус тус шагнагдлаа.

 Модон луу жилийн Сар шинийн босгон дээр Төрийн дээд одон медалиудаар шагнагдсан нийт эрхэм ажилчиддаа “НОМИН Холдинг” Группийн 6000 гаруй ажилчин, албан хаагчид болон удирдлагуудын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

 

“НОМИН Холдинг” ХХК

2024.02.08