“НОМИН Холдинг ХХК" -аас чанартай боловсролыг дэмжих зорилтын хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг "Номин тэтгэлэгт хөтөлбөр 2022" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Санхүү, бизнесийн удирдлага, инженеринг, технологийн чиглэлээр суралцаж буй 3, 4-р курсийн шилдгийн шилдэг 15 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлгийг гардууллаа.
Тус хөтөлбөрт нийтдээ 400 гаруй оюутан залуус материал ирүүлснээс, 2 дугаар шатанд 50 шилдэг оюутан шалгарч, сүүлийн шатанд Монгол улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Соёл урлагийн их сургуулийн шилдгийн шилдэг 15 оюутан шалгарч Номин тэтгэлэгт оюутнууд болсон юм..
“НОМИН Холдинг ХХК” нь оюутны хөдөлмөр эрхлэлт, боловсролд чиглэсэн богино хугацааны болон урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэ ажлын хүрээнд байнгын бус ажлын байранд жилд 800 гаруй оюутнуудыг ажлын байраар хангаж, 300 гаруй оюутнуудад мэргэжлийн болон танилцах дадлагыг хийлгэхийн зэрэгцээ, оюутнуудын эрдэм шинжилгээний хурал, олимпиад, төсөл зэргүүдэд ивээн тэтгэгчээр оролцож боловсролыг дэмжин ажилладаг юм.
АЛТАН ГАДАС ОДОНТ
НОМИН Холдинг ХХК
2022.11.16