Буцах

"Сургуульд бэлэн" аянд нэгдэж бяцхан хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэлийг нь гардууллаа

“Тогтвортой хөгжил 2030” 

Ядуурлыг устгах, Чанартай боловсролыг дэмжих, Жендерийн эрх тэгш байдлыг хангах, Тэгш бус байдлыг бууруулах, Ээлтэй хот иргэдийн оролцоо зорилгуудын хүрээнд явуулж буй хүүхдүүдийн хөгжил, оролцоо, хамгааллыг дэмжин тэдний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхээр Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн зөн ОУБ-ын зохион байгуулж буй “Сургуульд бэлэн” аянд нэгдэж ивээн тэтгэлгийн хөтөлбөрт хамрагдаж буй 100 хүүхдийн хичээлийн цүнх, хэрэгслийг гардууллаа. Бүх хүүхдүүд сурах, хөгжих, мөрөөдөх эрхтэй. Гэвч хангалттай хичээлийн хэрэгсэлгүй бол суралцах боломжоо бүрэн ашиглаж чадахгүйд хүрнэ. Хичээлийн хэрэгслээр туслах нь тэдний ирээдүйд, оюунд гэрэл түгээхэд нэмэр болох юм. 

Эрдмийн далайд шумбан эх орны ирээдүйг бүтээх бяцхан сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.