“Улсын Их дэлгүүр” жил бүр хамгийн түрүүнд нийслэлчүүдийн хамтаар Сүлд модоо асааж Улаанбаатар хотод Шинэ жилийн баярын уур амьсгалыг хамгийн түрүүнд эхлүүлэн, их хотод өнгө нэмж, баяр баяслыг бий болгодог уламжлалтай билээ.
Энэ жил Номинчууд бид 2024 оны 11 сарын 15-ны өдөр Улсын Их Дэлгүүрийн замын урд талд “ШИДЭТ ҮДЭШ” Сүлд модны гэрлээ асаах ёслолын үйл ажиллагаа, арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Баярт урлаг соёлын төлөөллүүд ая дуугаа өргөж, Өвлийн өвгөн, цасан охид хүрэлцэн ирж энэ өдрийг чимлээ.
Энэ өдөр Сүлд мод асаах үйл ажиллагаа болон 11:11 өдөрт зориулан Улсын их дэлгүүрийн бүх давхраас 1,111 нэр төрлийн барааг 20-50% хүртэл ХЯМДРАЛТАЙ, ХҮҮГҮЙ, ШИМТГЭЛГҮЙ, УРЬДЧИЛГААГҮЙ STORE PAY APP-аар худалдан аваад, 149,990₮-ийн худалдан авралтандаа БЭЛЭГТЭЙ ХҮРД ЭРГҮҮЛЖ iPhone-16 эзэн болох боломжийг олгоод зогсохгүй, эргүүлсэн хүрд бүр бэлэгтэй байж нийт хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ давхар давхар бэлэг барилаа.
Мөн ёслолын арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн үнэнч хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ Импортын салбаруудын брэндүүдийн гэнэтийн сюрприз, бэлгүүдийг барьж баяр дээр баяр нэмлээ.
2024.11.15