Буцах

Япон Монголын найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж "Гэр ахуйн соёлын хувьсгал" арга хэмжээг зохион байгууллаа

Номин Холдинг компани анх 1992 онд Хувиараа Эрхлэх Аж Ахуй байгуулж Японы электрон барааны шилдэг фирмүүдийн барааг Сингапураас Монголд оруулж худалдаалах үйл ажиллагаанаас бизнесийн гараагаа эхэлсэн анхны 5 аж ахуйн нэгжийн нэг юм.

Электрон барааг Ганзагаар, Карго-оор, Контейнероор ахиулж зөөж тээвэрлэсээр байгаад ганц лангуунаас тасаг, дэлгүүрүүд болтлоо өргөжин тэлсэн байна. Манай компани гэр ахуйн электрон бараа, түүний дотор гар утасны анхдагч импортлогч нь юм. Электрон бараа хот, хөдөөгүй хэрэглэх болсон нь монголчуудын хувьд ахуйн соёлд хувьсгал болсон гэж болно.

Жишээ нь: гар угаалга, нэдрүүлгээс - угаалгын машин, дэрсэн шүүрнээс - тоос сорогч, өртөө шуудангаас - гар утас, махны шууз бэлтгэл, борцноос - хөлдөөгч, радионоос - өнгөт телевизор гэх мэт ахуйн соёлын дэвшил бидний үйл ажиллагаатай салшгүй холбоотой. 

Эдүүгээ Монголын айл өрх бүхэн урт, богино долгионы радио хүлээн авагч, телевизор, электрон хөгжим, хөлдөөгч, хөргөгчтэй, хүн бүр гар утастай гэхэд хилсдэхгүй. Энэ талаараа хот, хөдөөгийн иргэдийн ялгаа арилсан.

НОМИН Холдинг ХХК өнөөдөр Японы SONY, SHARP, HITACHI, TOSHIBA, CANON, NIKON, CASIO, CITIZEN  зэрэг дэлхийд нэрд гарсан 10 гаруй фермийн албан ёсны түнш боллоо.

2022 онд Япон, Монголын найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Номин Холдинг” ХХК Япон улстай нягт хамтын үйл ажиллагаатай байдгын хүрээнд “Гэр ахуйн соёлын хувьсгал” арга хэмжээ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол Японы төвийн дэд захирал Огиши Ёошифүми, Орчин үеийн минималист амьдралын хэв маягийн талаар зохиолч Л.Саруултөгс, Худалдаа хөгжлийн банкны байгууллага хамтын ажиллагааны харилцааны ахлах менежер Л.Хонгорзул, ХХБ Байгууллагын хамтын ажиллагааны харилцааны  менежер Б.Баярсүрэн болон "Номин Холдинг" ХХК-ын төлөөллүүд оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм.

 

 

АЛТАН ГАДАС ОДОНТ “НОМИН ХОЛДИНГ” ХХК      

2022.4.22