“Номин Фүүдс” ХХК нь 1997 оны 11 дүгээр сард Номин Холдинг ХХК-ийн салбар болон байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн томоохон хүнсний үйлдвэрлэгчдийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж, Монгол Улсын ТОП 5 хүнсний импортлогчийн нэг болсон байна.
Тус компани дэлхийн 40 гаруй орноос 6000 гаруй нэр төрлийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг импортлон, Улаанбаатар хот болон 21 аймагт өөрийн түгээлтийн сувгаар дамжуулан хэрэглэгч, харилцагчдадаа хүргэдэг.
“Номин Фүүдс” ХХК нь олон улсын стандартад нийцсэн гаалийн баталгаат агуулах, 4000 гаруй м² хуурай хүнсний болон хөргөлттэй агуулах, бараа саадгүй буулгах хоёр салаа зам, терминал, нэг цэгийн үйлчилгээ бүхий дэд бүтэцтэй. Мөн бараа түгээлтийн нэгдсэн программ ашигласнаар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгч, харилцагчдад хурдан шуурхай, цаг алдалгүй хүргэх боломжийг бүрдүүлсэн.
Компанийн үйл ажиллагааны нэг чухал чиглэл нь эрүүл, байгальд ээлтэй хүнсний хэрэглээг дэмжих явдал юм. Энэ хүрээнд химийн найрлага, зохиомол амт, өнгө, үнэр оруулагч агуулаагүй органик бүтээгдэхүүнийг импортлон, Номин сүлжээ дэлгүүрүүдэд “Органик хүнс”-ний төрөлжсөн тасгуудаар хэрэглэгчдэд хүргэж байна.
Мөн “Номин Фүүдс” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсад мөрдөгдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.
Компанийн түүхэн хөгжлийн хүрээнд 1997 онд анхны өөрөө өөртөө үйлчилдэг дэлгүүрийг нээж, улмаар хот, орон нутагт 10 гаруй салбар ажиллуулсан туршлагатай. 2008 оноос бүтэц, үйл ажиллагааны чиглэлээ шинэчилж, олон улсын нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн чанартай хүнсний бүтээгдэхүүнийг импортлох, түгээх үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Энэ үеэс борлуулалтын сувгуудаа хөгжүүлж, мэргэшсэн борлуулалтын менежер, худалдааны төлөөлөгчдийн баг бүрдүүлэн тогтвортой харилцагч, түншийн сүлжээг бий болгосон.
Мөн тус компани “УИД Tchibo” нэртэй анхны кофе шоп болон Номин сүлжээ дэлгүүрүүдэд Food Court хэлбэрийн үйлчилгээ нээн ажиллуулж байсан туршлагатай.







