"Номин Юнити" ББСБ нь 2002 онд үүсгэн байгуулагдсан. Эдүгээ 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид үйл ажиллагааны чанар, шуурхай, найдвартай байдлаар харилцагчдадаа үйлчлэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд онцгойлон анхаарч зээлийн үйлчилгээний төрөлжилтийг нэмэгдүүлж Бизнесийн, Эргэлтийн, Автомашины, Шуурхай болон Хөрөнгө оруулалтын өдөр тутмын хэрэглээний зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын топ компаниуд, аж ахуй нэгж, иргэдэд олгож байна. Бид харилцагчдадаа хамгийн шинэлэг, дэвшилтэт технологийн шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан финтекийн томоохон төслийг эхлүүлсэн бөгөөд тухайлбал хэрэглэгч хүссэн бараагаа худалдан авахдаа хүүгүйгээр 6 хувааж төлдөг “Buy Now, Pay Later” мерчантын цахим зээл цахим төлбөрийн хэрэгсэл зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна.