Номин Дизайн салбар нь анх 2009 оноос эхлэн хэвлэл, хаяг реклам, чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба өдгөө 13 жилийн түүхтэй Монголын ууган хэвлэл, хаяг рекламын үйлдвэр юм. Бид өнгөрсөн хугацаанд зах зээлийн эрэлтэд нийцүүлэн техник технологийн шинэчлэлийг тасралтгүй хийж ирсэн. 2021 оноос үйл ажиллагаа өргөжүүлж хэвлэл, хаяг реклам чимэглэл, төмөр хийц, нимгэн төмөр хийц, мужаан, сэрээт өргөгчийн түрээс, засвар үйлчилгээ, лед дэлгэцийн түрээс, засвар үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэн онцгой үнэ цэнийг бүтээхээр зорин ажиллаж байна.