ЭкоЭкпсресс

Хурдан шуурхай үйлчилгээг танд
Борлуулалт

"Номин Холдинг" ХХК нь  Эко Экпрэсс конвенинс дэлгүүрүүдийг өсөн дэвжиж буй орчин үеийн их хотын залуучуудад зориулан нээсэн. Бид нийлүүлэлт, түгээлтийн үйл ажиллагаанаас хамаарсан байгаль орчинд үзүүлэх нөлөөнд чухал ач холбогдол өгдөг.

Мөн нийлүүлэгчидтэйгээ хамтран агуулах болон дэлгүүрүүдэд хүргэгдэх ачааг хамгийн бага зардлаар хэрэглэгчдэд хүргэхэд гар нийлэн ажилладаг.Өдөр тутамд хэрэгцээтэй бэлэн мөнгөний машин АТМ, автобусны карт цэнэглэх, хувилах болон хэвлэх үйлчилгээг нэг дороос авахаас гадна Эко Стандарт Лабораторийн чанарын баталгаа бүхий шинэхэн бэлтгэгдсэн хоол, амттан, зууш, салат, кофе зэргийг Номин Бонус болон U-Point картын хөнгөлөлтүүдийг ашиглан худалдан авах боломжтой.

2018 оны 10 сарын 19-ны өдөр 2 салбараа зэрэг нээснээр Эко Экпрэсс конвенинс сүлжээ дэлгүүр нь үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 3 салбар дэлгүүртээ франчайзинг эрх өгөөд байна. Франчайзинг хөтөлбөрт оролцох олон төрлийн боломжит хувилбаруудтай нь давуу тал юм. Франчайзинг хөтөлбөрт оролцсоноор дотоодын болон импортын бэлтгэн нийлүүлэгчдийн бүх бараа, үйлчилгээг зээлээр авах боломжтой.

Онцгой баримтууд
100%
үндэсний хөрөнгө оруулалттай
3
Салбар дэлгүүр
+3,000
төрлийн бүтээгдэхүүн

Биднийг сонгох шалтгаан:

  • Шинэхэн бэлтгэгдсэн савалгаатай хоол, зууш, кофе
  • Үүрэн холбооны компанийн нэгж худалдан авах
  • Үнэгүй утасгүй интернет
  • 250 метрийн радиуст үнэгүй хүргэлт


Үйлчилгээ:

  • АТМ
  • CASH BANK
  • Нийтийн тээврийн карт цэнэглэх цэг
  • Өөртөө үйлчлэх хэсэг
  • Үнэгүй утас цэнэглэх залгуур
  • Үнэгүй утасгүй интернет