Номин Электроникс

Хамгийн сүүлийн үеийн технологи Монголд
Импорт/Экспорт

"Номин Холдинг" ХХК-ийн анхдагч компани болох "Номин Электроникс" нь 1994 онд байгуулагдсан цагаасаа цахилгаан бараа, бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд импортоор нийлүүлж эхэлсэн.

Ур чадвартай ажилтнууд, харилцагч түншүүд, харилцагч байгууллагуудын дэмжлэгээр бидний өнөөгийн ололт амжилт бий болсон билээ. Бид дотоодын зах зээлээ электрон бараа бүтээгдэхүүнээр хангаад зогсохгүй, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, ашигтай, үр дүнтэй шийдлийг бий болгоход илүү анхаарч ажиллаж байна.

Бид хэрэглэгчдийнхээ өдөр бүр өөрчлөгдөн буй хүсэл сонирхолд нийцүүлж, технологийн дэвшилтэй хамт алхахын тулд дэлхийн шилдэг брэндүүдтэй хамтран ажиллаж, чанартай шинэлэг бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн ажиллаж байна. Монгол орон даяар хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий бараа бүтээгдэхүүнийг, хэрэглэгчдэд нийлүүлэх нь бидний гол зорилго юм.

Түүх

"НОМИН Электроникс" нь Монгол Улсын Шинжлэх Ухааны Хүрээлэнгээс зохион бүтээсэн Монголын анхдагч цахилгаан барааны "Монел" брэндийг 1974 онд анхны бүтээгдэхүүнээ танилцуулсан. 2000 онд эзэмшин авч өнөөг хүртэл үйл ажиллагааг нь улам өргөжүүлэн хөгжүүлж ажиллаж байна. 2001 оноос хойш үндэсний Монел брэндийн үйл ажиллагаа нь өргөжин 150 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.
Монел брэнд нь орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглан, шинэлэг загвартай, хэрэглэхэд хялбар бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдаалдгаараа бусад брэндээс онцлог давуу талтай. Монел бол Монголын зах зээлд хамгийн их тоо ширхгээр худалдаалагдсан анхдагч цахилгаан барааны брэнд билээ.


Брэнд бүтээгдэхүүн