Номин Даатгал

Таны амар тайван амьдралын баталгаа
Санхүү

"Номин Даатгал" ХХК нь 2001 оноос хойш даатгалын зах зээлд 23 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж 2023 оны 12 сарын байдлаар улсад 753.088.371,62 төгрөгийн татвар төлсөн байна. 2022 оны мөн үеэс салбаруудынхаа тоог нэмж Монгол орныг бүхэлд нь хамарсан нийт  28 салбар, 9 үйлчилгээний цэг,  250 төлөөлөгч, 35 гаруй даатгалын зуучлагч компаниар дамжуулан Эх орныхоо өнцөг булан бүрд даатгалын  үйлчилгээг үзүүлж байна.

Харилцагчдадаа хэрэгцээ шаардлагад нь нийцэхүйц эрсдэлийн удирдлагын цогц шийдэл, даатгалын мэргэшсэн үйлчилгээг санал болгож, харилцагчдын итгэлийг бүрэн хүлээж, даатгалын бүтээгдэхүүнээ тогтмол сайжруулан боловсруулж техник технологи үйл ажиллагааны шинэ шийдлийг үргэлж эрэлхийлэн ажилласаар байна.

Даатгалын мэргэжлийн үйлчилгээг ёс зүйн өндөр хэм хэмжээг баримтлан хүргэж Азийн тэргүүлэгч даатгагч болох эрхэм зорилгод тэмүүлэн ажиллаж байгаа билээ.

2001         "Номин Даатгал" Компанийг үүсгэн байгуулав

2002        Улсын хэмжээнд зохиогддог Авто тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд оролцож анхны ажлын гараагаа эхлэв

2002        Анхны даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж эхлэв

2003        Хамгийн анхны хэрэглэгчдэд үйлчлэх салбараа нээв   

2007        Олон улсын давхар даатгагч СВИС РЕ компанитай хамтран ажиллаж эхлэв

2008        24 цагийн дуудлагын үйлчилгээг нэвтрүүлэв

2012        Давхар даатгалын ТРИТИ гэрээ байгуулж эхлэв

2012        Банкны зуучлалын үйлчилгээг нэвтрүүлж эхлэв

2013        Санхүүгийн үйлчилгээний цэгүүд байгуулав

2015        Quota share нөхцөлөөр давхар даатгалын гэрээ анх удаа байгуулав

2016        ERP системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэв

2018        Монголын даатгалын салбарт анх удаа хийгдсэн хам даатгалын ФАСИЛИТИ гэрээнд нэгдсэн, Монголд анх удаа Хүүхдийн даатгалын цогц бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэв

2019        Даатгалын салбарт Финтек -ийг хөгжүүлэх үндэсийг тавьж онлайн даатгалыг хийж эхлэв

2019        Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "Entreprenuer 2019"  "Шилдэг Даатгалын Компани-аар" шалгарч Меркури цом хүртэв

2020       Нийгмийн Даатгалын шимтгэл төлөгч ''Шилдэг Байгууллага''-аар шалгарав

2022       Глобал Банкинг энд Финанс сэтгүүлийн 2022 оны 12 дахь удаагийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг Даатгалын Компани"-аар шалгарав

2023       Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "Entreprenuer 2023"  "Шилдэг Даатгалын Компани-аар" шалгарч Меркури цом хүртэв.

Онцгой баримтууд
+240
Даатгалын агент
28
салбар
22
тэрбум ₮
Нөхөн олговор олгосон

Хөрөнгийн даатгал:

  • Хөрөнгийн даатгал
  • Бараа материалын даатгал
  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Хүнд машин механизмын даатгал                                         
  • Тоног төхөөрөмжийн даатгал   
  • Ачаа тээврийн даатгал

Хариуцлагын даатгал:    

  • Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал  
  • Удирдах ажилтны хариуцлагын даатгал
  • Ажил олгогчийн хариуцлагын даатгал                  
  • Бүх төрлийн мэргэжлийн хариуцлагын даатгал              
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгал  

Бусад:          

  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
  • Гэнэтийн осол эмчилгээний даатгал                                
  • Эрүүл мэндийн даатгал              
  • Гэнэтийн ослын даатгал
  • Гадаадад зорчигчийн даатгал
  • Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал