Номин супермаркет нь анх 1997 онд Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Номин Плаза салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд анхны нээлтээ хийснээс хойш 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотод 19 салбар, орон нутагт 3 салбар нийт 22 салбартай болж, 700 гаруй ажилтантай 33,000м2 талбайд жижиглэн болон бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид 20,000 гаруй хэрэглэгчдэдээ чанарын баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, гэр ахуй, электрон барааг хүргэж, бүтээн байгуулалт, татвар, ажлын байрыг тогтмол нэмэгдүүлж нийслэл болон орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна. 2022 онд Номин Супермаркет Номунвиллаж, 2023 оны 07 сард Номин супермаркет Бэлх салбарыг тус тус амжилттай нээн ажиллуулж байна.