Барилга Салбар

Барилга, үл хөдлөх хөрөнгө

Номин Холдинг ХХК-ний Үйлдвэрлэл инженерийн бизнесийн Барилга салбар нь 2021 онд Номин Реалтор ХХК-аас салбарлан барилгын захиалагчийн хяналт, барилгын төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус хугацаанд УИД-ийн сэргээн босголт,  Номин хайпермаркет Нисэх, НоминН Хайпермаркет Cедар, Номин супермаркет Шүр худалдааны төв, Номин агуулах худалдаа Баянхошуу, Улаанбаатар Импэкс гадна тохижилт,  зэрэг нийт 49 дунд болон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
Бид салбартаа шинийг эрэлхийлэх орчин үеийн шинэлэг дизайн, ухаалаг төлөвлөлт, олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай барилгын удирдлагын систем (BMS), хүн төвтэй, байгаль орчинд ээлтэй, 50% ногоон байгууламжаар бүрдсэн, нэгдсэн худалдаа үйлчилгээний төвүүдийг цогцлоосон орон сууцны төслүүд дээр ажиллаж байна. 2022 онд Манай хамт олон Хан-уул дүүрэгт байршилтай 800 айлын орон сууцны төсөл, Дархан хотын төвд байрлалтай 380 айлын орон сууцны төсөл, Өмнөговь аймаг, Ховд аймаг, Дархан-Уул аймаг, Дундговь аймгийн Номин агуулах худалдааны төвийн барилга, НоминИх дэлгүүрийн шинэчлэн сайжруулалт зэрэг нийт 24 дунд болон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Онцгой баримтууд
2021 онд
49 төсөл
2022 онд
24 төсөл

Давуу тал:

  • Номин Холдинг ХХК ийн салбарууд дээр хэрэгжүүлэх төслүүдийн ерөнхий хэрэгжүүлэгчээр ажиллах боломжтой.
  • Барилгын удирдлагын систем (BMS)
  • Чадварлаг инженерүүдийн баг
  • Өөрийн тогтсон стандартууд
  • Олон жил харилцаж ирсэн харилцагч, түншүүдтэй.

Үйлчилгээ:

  • Захиалагчийн хяналтын ажил
  • Орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэх