Номин Энержи салбар нь 2013 онд дэвшилтэд технологи шингэсэн сэргээгдэх эрчим хүчний бараа бүтээгдэхүүнийг Монгол орны алслагдсан суурин болон малчид тариаланчдад хүргэх зорилгоор байгуулагдаж, олон улсын стандартад нийцсэн сэргээгдэх эрчим хүчний бараа бүтээгдэхүүнийг импортлон хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэн.
Мөн 2015 оноос олон улсын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн гэрэл, гэрэлтүүлгүүдийн брэндийн бүтээгдэхүүнийг импортолж, 2018 оноос дэлхийн алдартай разетка, унтраалга, бүх төрлийн цахилгааны кабел утас болон нам хүчдэлийн тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүнийг импортолж байна. Opple, Philips, Legrand, ТомскКабель, Eglo брэндийн албан ёсны төлөөлөгч юм.