Ухаалаг эрчим хүч” ХХК нь 2014 онд цахилгаан эрчим хүчний ашиглалт, засвар үйлчилгээ, техник үйлчилгээ явуулах чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Тус ондоо Эрчим хүчний яамнаас 6-35кв хүртэлх хүчдэлийн төвшинд угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа амжилттайгаар үргэлжлүүлж байна.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос Цахилгаан эрчим хүч түгээх, Цахилгаан эрчим хүч зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг авч, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан нийт 4000 орчим айл өрх, 300 гаруй аж ахуй нэгжийг найдвартай цахилгаанаар ханган ажиллаж байна.
Бид дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд 33,5 МВа суурилагдсан хүчин чадалтайгаар, 27 км 10кВ-ийн кабель шугам, 0.4кВ-ийн 59 км кабель шугам, 19 дэд станц, 250,000 мкв обьектийн цахилгааны найдвартай ажиллагааг ханган ажиллаж, үйл ажиллагаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны ISO 45001 олон улсын стандартыг Магадлан итгэмжлэгдсэн Монсерф ХХК-аар нэвтрүүлэн нэгдсэн дуудлагын төв, 24 цагийн диспетчер , шуурхай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ ашиглалт засварын баг хамт олон маань гэрээт компаниудад цахилгаан эрчим хүчний ашиглалт засварын үйлчилгээг үзүүлэн цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Цаашид манай компани нь:
- Эрчим хүчний аудитын зөвлөх үйлчилгээ
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах
- Орон сууц, айл өрх, Үйлдвэр аж ахуйн нэгжийг цахилгаанаар зохицуулалттай хангах
- 0.4-220 кВ хүртэлх бүх төрлийн цахилгаан угсралт, туршилт тохируулга
- Өндөр хүчдэлийн лабораторийг мэргэжлийн төвшинд зах зээлд нэвтрүүлэх, үйлчлэх
- Сэргээгдэх эрчим хүчний нар болон салхин станцаар цахилгаан үйлдвэрлэх
- Ухаалаг тоолуурыг нэвтрүүлэх зэрэг Урт болон дунд хугацааны зорилгод суурилан ажиллаж байна.