Номин Фүүдс

Чанарын баталгаатай, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан хүнс
Импорт/Экспорт

“Номин Фүүдс” ХХК нь 1997 оны 11 дүгээр сард Номин Холдинг ХХК –ний салбар болж байгуулагдсан ба хүнсний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлт борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч томоохон компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажилладаг Монгол улсын ТОП 5 хүнсний импортлогчийн нэг билээ. Бид дэлхийн 40 гаруй орноос 6000 гаруй нэр төрлийн хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлон, УБ хот болон 21 аймагт бараа түгээлтийн сувгуудаараа дамжуулан хэрэглэгчдэд нийлүүлж байна.

Мөн Олон улсын стандартад нийцсэн Гаалийн баталгаат агуулах, 4000 гаруй м2 хуурай хүнсний агуулах болон хөргөлттөй агуулахтай,  бараа саадгүй буух 2 салаа зам болон терминалтай, мөн нэг цэгийн үйлчилгээгээр хангагдсан, бараа түгээлтийн нэгдсэн программд холбогдсоноор бараа нь хурдан шуурхай, цаг алдалгүй хэрэглэгч харилцагчидад үйлдвэрлэгчээс шууд хүрдэг давуу талтай.

‘’Номин Фүүдс’’ Компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд МУ-д мөрдөгдөж байгаа ХАБ-ын тухай хууль болон бусад хууль тогтоомжууд, ёс зүйн хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.  Дэлхийн хүн амын хурдацтай өсөлт, түүнийг дагасан хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага, байгалийн нөөцийн хомстол зэрэг шалтгааны улмаас  өдөр тутамдаа цэвэр байгалийн гаралтай органик хүнс хэрэглэж, эрүүл амьдрахын төлөө хичээж байгаа энэ цаг үед манай  хамт олон байгальд тариалахаас эхлээд, эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл химийн найрлага агуулаагүй, зохиомол амт, өнгө үнэр оруулагч ашиглаагүй цэвэр органик бүтээгдэхүүнийг импортлон хэрэглэгчдэд хүргэж, Номин-гийн сүлжээ дэлгүүр болгонд ’’ Органик ‘’хүнсний тасаг нээн ажиллуулж байна.


Номин Фүүдс ХХК нь 1997 онд анхны өөрөө өөртөө үйлчилдэг дэлгүүрийг нээн  ажиллуулснаас хойш хот хөдөөд 10 гаруй салбар  нээсэн ба 2008 онд бүтцийн өөрлөлт хийсэнээр дэлхийн томоохон үйлдвэрлэгчийн чанартай хүнсний бүтээгдэхүүнийг импортлох зорилго тавин амжилттай ажиллаж байна.  Номин Фүүдс ХКК нь анхны кофе шоппийг ‘’УИД Tchibo’’нэртэйгээр нээн ажиллуулсан ба Номин-гийн сүлжээ дэлгүүрт Фүүд Коуртыг нээн ажиллуулж байсан туршлагатай хамт олон юм. 2008 оноос импортолсон бараа бүтээгдэхүүнийг борлуулах түгээлтийг эхлүүлж борлуулалтын сувгууддаа хуваан, борлуулалтын менежер болон худалдааны төлөөлөгч нарыг ажиллуулснаар өөрийн гэсэн итгэлтэй харилцагч түншүүдийг бий болгосон.

Түүх


Брэнд бүтээгдэхүүн