Манай засварын төв нь 1998 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа 24 жилийн туршлагатай хамт олон юм. Бид НОМИН Электроникс салбарын импортлон борлуулж буй бараа бүтээгдэхүүнүүдэд борлуулалтын дараах засвар үйлчилгээ болон зөвлөгөөг олон улсын чанарын стандартад нийцсэний дагуу хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх зорилготойгоор засварын мэргэшсэн инженерүүдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай мэргэшсэн инженерүүд маань Япон улсын Sharp, Hitachi, Sony, Casio, Голланд улсын Philips, Солонгос улсын LG, Турк улсын Beko , Словени улсын Gorenje, Тайвань улсын Acer, Asus гэх мэт компаниудын засварын сургалтын төвүүдэд суралцаж албан ёсны сертификат авсан. Мөн дээр дурдсан бүх төрлийн брэндийн барааны засвар үйлчилгээг хийхээс гадна сэлбэгийг албан ёсны Веб-хуудсаар захиалж нийлүүлдэг.