Номин Хайпермаркет

Бүгдийг нэг дор
Борлуулалт

Номин Хайпермаркет сүлжээ нь нийслэл хотын орчин үеийн дэлгүүрийн шинэ өнгө төрхийг тодорхойлон Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна. Бид олон улсын франчайз үйлчилгээг өөрийн дэлгүүрүүдэд нэвтрүүлэн ажиллахыг зорьж байгаа бөгөөд одоогоор  KFC, Pizza Hut, Gute зэрэг сүлжээтэй хамтран ажиллаж байна.

Номин хайпермаркет өдөрт 25,000 гаруй үйлчлүүлэгчдийн хүнсний болон гэр ахуйн барааны хэрэгцээг ханган үйлчилдэг.  Бид хэрэглэгчийн тав тух, сэтгэл ханамжийг сайжруулахын тулд Номин Хайпермаркет Наадам, Номин Хайпермаркет Улсын их дэлгүүр, Номин Хайпермаркет Өнөр зэрэг салбаруудынхаа дотоод өнгө төрх тоног төхөөрөмжийг сайжруулан тэлж томоохон өөрчлөлтүүдийг хийгээд байна. Хамгийн сүүлд 2021 онд нийслэл хотод шинэ өнгө төрхийг  нэмж чадсан 5700 м2 талбайтай Номин Хайпермаркет Седар, 2400 м2 талбайтай Номин Хайпермаркет Нисэх гэсэн 2 салбар дэлгүүрээ амжилттай нээсэн билээ.

Номин хайпермаркет Өнөр хороолол салбар нь 2009 оны 12-р сарын 17ны өдөр БГД-ийн 20-р хороонд анхны хайпермаркет салбар болон 2931 м2 талбайд үйл ажиллагаагаа явуулж эхлээд 13 жил болсон байна.

Онцгой баримтууд
+37,000
м²
Үйлчилгээний талбай
12
салбар
5700
м²
Седар хамгийн том салбар

Үйлчилгээ:

  • Электроникс
  • Гэр ахуйн бараа
  • Гоо сайхан
  • Кофе шоп, олон үндэстний хоол
  • Гар утасны дагалдах

Үйлчилгээ:

  • Цэцэг, бэлэг дурсгал
  • Үсчин
  • Цаг засвар
  • Эмийн сан
  • Хими цэвэрлэгээ