CENTURY 21®

Барилга, үл хөдлөх хөрөнгө

2016 онд "Номин Холдинг" ХХК нь Century 21® үл хөдлөх хөрөнгийн зуучлалыг Монголын зах зээлд нэвтрүүлэх мастер-франчайзингийн эрхийг авсан. Century 21® нь өнөөгийн байдлаар дэлхийн 86 улсад 12,600 брокер оффис, 140,000 агенттай гэдгээрээ дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын хамгийн том франчайзд тооцогдож байна.

Монгол улс нь Century 21® франчайзыг нэвтрүүлсэн 79 дэх улс бөгөөд Монголд анхны үл хөдлөх хөрөнгө зуучлалын оффисоо Century 21® Top Realty нэртэйгээр 2017 оны 10-р сарын 22-нд нээсэн. Өдгөө олон улсын жишигт нийцсэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээг 13 бие даасан салбар оффисуудаараа дамжуулан явуулж байна.

Дэлхийн хамгийн нэр алдартай, хамгийн том үл хөдлөх хөрөнгийн брэндүүдийн нэг болох CENTURY 21® нь 1971 онд АНУ-д байгуулагдсанаасаа хойш 50 жилийн гайхалтай амжилтын түүх, мэргэжлийн өндөр туршлага, дэлхийг хамарсан бизнес, хамтын ажиллагааны систем зэргийг бий болгож чадсан хүчирхэг франчайз байгууллага юм.

Монгол улс нь CENTURY 21® франчайзыг нэвтрүүлсэн 79 дэх орон болсон. Номин Холдинг ХХК нь 2016 онд Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт CENTURY 21®-ийг нэвтрүүлэх хүндтэй үүрэг хүлээсэн юм. 2017 онд анхны жишиг оффисоо байгуулснаас хойш ололт амжилт тасралтгүй өсөн нэмэгдэж  ирсэн. Бид 2021 онд  шинээр 11 оффис амжилттай нээсэн  байна.

Онцгой баримтууд
+200
АГЕНТ
+№1
ДЭЛХИЙН ҮЛ ХӨДЛӨХИЙН БРЭНД
24
ОФФИС

Давуу тал:

  • Мэргэжлийн зөвлөгөө
  • Боломжит үнэ, төлбөрийн нөхцөл
  • Хэрэгцээ шаардлагадаа нийцсэн үл хөдлөх хөрөнгөө хамгийн боломжийн нөхцөлөөр авах боломж
  • Өндөр ёс зүй, харилцааны ур чадвартай мэргэжлийн агентууд
  • Брокер, борлуулалтын менежерүүддээ бизнесийн хамгийн уян хатан нөхцөлд ажиллаж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг нээж өгнө
  • Үйлчлүүлэгчдэдээ сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлж, хамгийн богино хугацаанд таны ҮХХ хөрөнгийг зуучлахаас гадна хамтрагч байгууллагуудынхаа хөнгөлөлт урамшууллыг бэлэг болгох болно.

Үйлчилгээ:

  • Үл хөдлөх хөрөнгө зуучлал
  • Хөрөнгийн менежмент
  • Зээл санхүү, чанарын үнэлгээ, хууль эрх зүй, болон үнэ цэнийн хэлбэлзлийн тухай мэргэжлийн зөвлөгөө
  • Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ