Номин Холдинг компани нь үйл ажиллагаандаа дэлхийн хэмжээнд үнэлэгдсан шилдэг туршлагыг нэвтрүүлэн ажилласаар ирсэн. Бид 2019 онд байгууллагын процесс, үйл ажиллагаа, хяналт, тайлан шинжилгээ зэргийг удирдах дэлхийн тэргүүний систем болох SAP S4/HANA-ийн лицензийг цогцоор нь худалдан авсан билээ.
2020 онд SAP программыг нэвтрүүлэх тендер зарлаж БНХАУ-н “Tencent Cloud Computing” болон “QZing Technology”-г сонгон шалгаруулж хамтран ажиллахаар болсон. Энэ хугацаанд SAP төслийн баг нь төсөлтэй холбоотой бэлтгэл ажлуудыг хийж ирсэн ба 2021 оны 5-р сарын 21-ны өдөр Номин Холдинг ХХК-н гүйцэтгэх захирал Я.Наваан болон Tencent Cloud Computing-н Азийн бүсийг хариуцсан ерөнхий менежер Zhao Jian Nan нар “SAP нэвтрүүлэлт”ийн гэрээнд гарын үсэг зурсан.